Твиттерээр жиргэсний төлөө 11 жилийн ял авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

Кувейтийн иргэн, 37 настай багш Худа ал-Ажми гэх эмэгтэй тус улсын удирдагчийг гутаан доромжилж твиттерээр жиргэсэн хэргээр 11 жилийн хорих ял авчээ.

Түүнийг 3 өөр хэргээр ялласан ба Эмир Сэйк Сабал ал-Ахмадыг гутаан доромжилсон хэргээр 1 жилийн ял, одоогийн удирдагчийн дэглэмийн эсрэг босогчдыг хөхүүлэн дэмжсэн хэрэгт 5 жил, тухайн улсын хуулийг дээдлээгүй, олон нийтээр ил тод гутаан доромжилсон хэргээр 5 жил тус тус яллаж нийтдээ 11 жилийн хорих ял оноожээ. Худа ал-Ажми давж заалдахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Өнгөрсөн сард тус улсын парламентын гишүүн байсан Мусаллам ал-Барак бас л Кувейтийн Эмирийг доромжилсон хэргээр 5 жилийн хорих ял авч байсан ба харин тэрээр давж заалдаж чадсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top