Хятадын Шандун мужийн иргэн ноён Лигийн ер бусын царай төрхтэй, харь гаригийн гэмээр амьтны дэргэд татуулсан зураг нь Хятад орон даяар интернетээр цацагдаж олны анхаарлыг ихээр татах болов.
Тэрээр нэгэн үл мэдэгдэх нисдэг биет Шар мөрний дэргэд орших Бинзоу Шандун мужийн дээгүүр шөнийн тэнгэрт нүргэлэн нисэж ирснийг харсан гэнэ. Гэнэт нисдэг биетийн нэг нь газар маш хүчтэй унаж удалгүй ноён Ли хайрцаганд харь гарагийн хүн байхыг олж харжээ.
Тэрээр өнгөрсөн 3-р сард энэ хачин гайхалтай хүн дүрст амьтан газарт унасны дараа түүнийг гэрийнхээ хөлдөөгчинд хийж хадгалсан гэж мэдэгдсэн байна.
Харин цагдаа нар түүнийг судалж үзээд энэ хачин биетийн цээжин хэсэг нь үнэхээр хөлдсөн байсан боловч энэ нь маш дээд зэргийн чанартай резинээр хийгдсэн болохыг тогтоожээ.
Гэвч хятадын интернет хэрэглэгчид Жинаны цагдаагийн газрын блогоор зочилж ноён Литэй холбогдохыг хичээнгүйлэн оролдож байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
hudlaa baina. manai nuguu burhan toruulegch shig yum baina. gurilaar hiigeed tuleed holdooson ed baina. tulenhii gambir shig l haragdaj baina.
hudlaa huslaa hujaaguud yajch medne