Японы Хашима нэртэй арал нь дэлхийн хамгийн сонирхолтой газруудын нэг билээ. Японы баруун хэсэгт орших Нагасаки хотоос 17 км-ын зайтай орших энэ газар эзгүй хоосон, аймшгийн гэмээр жижигхэн хотын эзгүй барилга байшингууд байдаг ба энэ газрыг 4 жилийн өмнө жуулчдын үзэх газар болгон нээсэн боловч үзэх хүний тоо хязгаартай байдаг гэнэ.
Энэ газрын барилгууд нь хуучирч нурах шахсан ба жуулчид арлын нэг буланд гаргасан нарийн жимээр явж барилгуудыг үзэж сонирхдог байна.
Нагасаки хотын захиргаанаас тусгай зөвшөөрөл авч байж барилгуудын дотор талын өрөө тасалгааг сонирхож, барилгын дээд талд гаран цамхагийг дээрээс нь харах боломжтой гэнэ.
Цамхагийн дээрээс харахад нурах шахсан гэхээсээ илүү эзгүйрч хоосорсон ба хэдэн арван жилээр далайн давалгаа, хүчтэй салхинд элэгдэн муудсан харагддаг байна.
Сэтгэгдэл ( 2 )
Aral neeh daintai holboogui bh. Tuuhiin huvid nuursnii uurhai bsan gej barimtat kino uzej bsan
Хүн төрөлхтөн үгүй болвол яг энэ Хашима шиг болох юм