Германы бөмбөгдөгч онгоцыг далайгаас гаргав

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Дэлхийн II дайны үеийн Германы бөмбөгдөгч онгоцыг Английн сувгийн далайн ёроолоос гаргаж авсан ба Их Британийн Хатан хааны агаарын нисэх хүчний музейн үзмэрээр тавихаар болсон хэмээн тус музейн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Их Британийн агаарын цэргийн хүчин 1940 оны 8 сарын 26-нд Германы агаарын хүчний “Dornier Do-17” нэртэй дунд тусгалын хос пуужинг тулалдааны үеэр харван устгаж байжээ. Энэ пуужин нь Германчуудын хийсэн 1500 гаруй пуужингаас үлдсэн ганц пуужин юм байна.

Музейн албаны хүмүүсийн мэдээлснээр бол энэ тулалдааны үеэр Герман “Dornier Do-17” загварын 400 гаруй пуужинг тулаанд оруулсан боловч түүнээс 200 орчим нь алга болж үлдсэнийг нь Анличууд эвдэж хайлуулан дахин боловсруулалт хийж онгоц болон зэвсэг хийхэд ашигласан гэнэ.

Харин энэ бөмбөгдөгч онгоц нь Их Британийн Хатан хааны агаарын нисэх хүчинтэй тулалдаж байсан ба Эссэксд агаарын дайралт хийх үеэр сөнөжээ. Нисгэгч нь Кентийн сувгийн ойролцоо элсэн дээр газардсан ба онгоц усанд 15 м орчим гүн шивсэн байжээ. 2008 онд шумбагчид онгоцыг олж илрүүлэх хүртэл огт сүйдээгүй байсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mal ve(202.55.180.5) 2013 оны 06 сарын 12

Dornier Do-17 gedeg chini bumbugdugch ongots. puujin ch geh shig************orchuulga ve.

0  |  0
Top