Өнгөрсөн мягмар гарагт Оросын Төрийн Думын доод танхим ижил хүйстнийг эсэргүүцсэн хуулийн төслийг батлах санал хураалт явуулж нийт 436 хууль батлагчид оролцсоноос бүгдээрээ ижил хүйстний эсрэг санал нэгджээ.
Энэхүү хуулийн төслөөр уламжлалт бус сексийн харилцааг сайшаан дэмжвэл 1 сая рублийн торгууль ноогдуулахаар болсон байна. Хуулийн төслийн анхны загвар нь энэ оны 1 сарын 25-нд Төрийн Думаар хэлэлцэгдэх үедээ “гомосекс” гэж байсан бол энэ мягмар гарагт түүнийг “уламжлалт бус сексийн харилцаа” гэж эцсийн байдлаар өөрчлөв.
Хуулийн төслийг Оросын Төрийн Думын дээд танхимаар хэлэлцүүлж ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаар эцсийн байдлаар баталгаажих гэнэ.
Харин энэ хуулийн төслийг эсэргүүцсэн 20 гаруй жагсагчдыг цагдаа нар баривчилжээ.
Ижил хүйстний эрхийг хамгаалан жагсагчид Оросын Ортодокс сүмийн идэвхтнүүдтэй эсэргүүцсэн зодоон хийж, өндөг, халгайн баглаа шидэцгээж байжээ. Хуулийг эсэргүүцэгчдийн тоо улам нэмэгдсээр байсан гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )