4 хүүхдийн нэг нь порног сонирхож үздэг байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Их Британид 4 хүүхдийн нэг нь эцэг эхийн хяналтаас гадуур интернет ашиглахдаа садар самуун сурталчилсан мэдээллийг илүү үздэг болох нь судалгаагаар тогтоогджээ.

Судлаачид садар самууныг сурталчилсан мэдээлэл, бичлэг нь интернетэд чөлөөтэй тавигдсан байдаг нь хүүхдүүдийг эвдэж байна гэсэн үзэл бодол дээр санал нэгдэв.

Касперски компанийн энэ оны эхний 5 сарын хайлтын систем нь порно сайтууд байсан учраас Их Британид тус компанийн программын 23% нь хаалттай байжээ.

Касперскийн 30,000 гаруй хайлтын систем хаалттай байсан ба үүний 23,3 % нь зөвхөн порно сайтууд, 19,6 % нь онлайн дэлгүүрүүд, 16,1% нь нийгмийн сүлжээний сайтууд байв. Мөн түүнчлэн 5,9% нь онлайн тоглоом, 3,0% нь мөрийтэй тоглоом, 2,9% нь зэвсгийн мэдээллийн талаар ажилладаг сайтууд хаагдсан байна.

Өчигдөр Лондонд тус улсын Цагдаагийн газраас мэтгэлцээн зохион байгуулсан ба улс төрчид, эрүүл мэндийн мэргэжлийн ажилчид оролцож өсвөр насны хүүхдүүд интернетээр порног илүү сонирхох болсон нь өсөх хандлагатай байгаа талаар авч хэлэлцжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.18.195) 2013 оны 06 сарын 12

манайд ч адил хүүхдүүд ийм зүйлээр цагаа нөгцөөж байдаг болсоод удаж байна

0  |  0
Top