Нью-Йоркийн нэгэн зочид буудалд болсон үдэшлэгт олон алдартнууд оролцжээ. Тэдний дунд R&B дуучин Ашер, Рианна нар байсан бөгөөд ая дуугаа өргөөгүй ч хамтдаа үдэшлэгт иржээ. Тэднийг харсан хүмүүс "Тэд хамтдаа үнэхээр сайхан харагдаж байна. Хосууд гэмээр" хэмээн ам булаалдан ярьсан гэнэ. Ер нь Ашер, Рианна нар сүүлийн үед хамтдаа харагдах нь олширчээ. Иймээс Рианна ээлжит найз залуугаараа Ашерыг сонгожээ гэсэн яриа ч дэгдээд байгаа аж. Ашер энэ талаар “Бид уран бүтээлийн болоод энгийн үед ч маш сайн найзууд” хэмээсэн байна. Харин Рианна өөрийгөө “Би бол ганцаараа” хэмээн хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Гэхдээ л тэд яг хосууд шиг...
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )