Ерөнхий сайд эхнэрээсээ албан ёсоор саллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Чехийн Ерөнхий сайд Петр Нечас өчигдөр эхнэрээсээ албан ёсоор салсан тухайгаа мэдээлсэн талаар "Ройтерс" сурвалжиллаа. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард оюутан байхаасаа үерхэж эхэлсэн эхнэр Радкагаасаа салахаар шийдсэн байна.  Тэд хоёр хүү, хоёр охинтой аж. Төвийг сахигч Ерөнхий сайд “Бидний харилцаа хөндийрсөн учраас салахаар шийдсэн. Бид ярилцаад хүүхдүүдээ бодоод нөхцөл байдлыг дордуулахгүйгээр хүндэтгэлтэй салахаар шийдсэн” хэмээн хэлжээ.  

Түүний хувьд өөр эмэгтэйтэй холбогдсон мэдээлэл огт гараагүй юм.  Түүнчлэн Чехэд төрийн өндөр албан тушаалтан эхнэр, нөхрөөсөө салах нь маш ховор үзэгдэл гэнэ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
s(182.160.21.35) 2013 оны 06 сарын 20

yamar ch az jargalguin bol hamt amidraad yu hiine salsan deer shde.hair bhgui tsagt gunig uitgar numrunu

0  |  0
zochin(90.183.59.177) 2013 оны 06 сарын 13

haramsaltai....

0  |  0
Top