Майкл Жексоны охин амиа хорлохыг завдсан нь шүүх хуралтай холбоогүй

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Майкл Жексоны охин 15 настай Парис Жексон нь 20ш мотрин ууж, бугуйгаа ханаснаас болж ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тэрээр попын хаан Майкл Жексоны цорын ганц охин бөгөөд өнгөрсөн 6 сарын 5-наас хойш ийнхүү эмнэлэгт эмчлэгдэж байна.

Түүний эмээ Катарин Жексоны өмгөөлөгч Перри Сандер түүний биеийн байдал сайн байгаа ба эмчилгээ хийлгэж байна гэж мэдэгджээ.

Парис Жексон болон түүний дүү Принц, Бланкет нар тэдний эмээгийн тусламжтайгаар 2009 оны Майкл Жексоны AEG Live концертын талаар хуулийн дагуу заргалдаж байгаа билээ.

Тэдний зарга нь 2 сар гаруй үргэлжилж байгаа ба AEG Live шууд нэвтрүүлгийн гүйцэтгэх захирал Ранди Филлипийг гэрчээр дууджээ.
Принц, Парис нар ч мөн гэрчээр оролцож байгаа ба Сандерс тэднийг гэрчээр авсан явдал нь ийм байдалд хүргэх нөхцөлгүй гэж мэдэгдсэн байна.

Харин Майкл Жексоны ээж ач охиноо эмнэлэгт хэвтсэнээс хойш анх удаа энэ мягмар гарагт шүүхэд ирсэн ба тэрээр зөвхөн өглөөний шүүх хуралд оролцоод буцжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shiljiltiin nas(131.220.92.209) 2013 оны 06 сарын 13

shiljiltiin nas

0  |  0
Top