Нью Жэрсигийн жүжигчин, 32 настай Николас Риан өөрийн шүтэн биширдэг кино од Риан Гослинтай адилхан болох зорилготой 5,000 доллараар гоо сайхны үрчлээ арилгах батокс тариа хийлгэв.
Тэрээр энэ шийдвэрээ Холливүүдэд өөрийн нэр хүндийг өсгөж хүүхнүүдийн анхаарлыг илүү татах зорилготой байсан гэж хэлжээ. Түүнд амьтны бус гаралтай хуалуроны хүчил агуулсан нэлээд олон батокс тариа хийсэн байна.
Америкийн гоо сайхны мэс заслын нийгэмлэгээс 1997 оноос хойш эрчүүд гоо сайхны мэс засал хийлгэж залуужих нь 106% хүртэл нэмэгдсэн гэсэн тооцоо гаргажээ. Ялангуяа 2012 онд эрчүүд хэдэн саяараа Холливүүдийн жүжигчдийг дуурайсан дүр төрхтэй болох гоо сайхны хагалгаа хийлгээд байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )