Америкийн Канзасын их сургуулийн дэргэдэх эмнэлгийн эмч нар сайн наалддаг мэс заслын цавууны тусламжтайгаар дөнгөж төрсөн нярайн амийг аварчээ.
5 сарын 16-нд төрсөн Ашлин Жулианы эцэг эх нь хүүхдээ төрснөөс хойш сэрэхгүйгээр маш гүн нойрсож байгааг олж мэджээ. Тэд хүүхдээ хооллох үеэр сэрээж чаддаггүй байв. Гэнэт Ашлин чарлаж бөөлжиж эхэлжээ. Эцэг эх нь хүүхдээ эмнэлэгт аваачсан ба эмч нар түүнийг аневризм буюу тархины судас бүдүүрсэн гэж оношлов.
Эмч нар хүүхдийн тархийг нээж бөөгнөрсөн цусыг нь аваад тархины судсыг нь зөвхөн насанд хүрэгчдэд хэрэглэдэг байсан тусгай мэс заслын цавуугаар наажээ.
Энэ мэс заслын дараа хүүхдийн бие эрс сайжирч байгаа гэж хагалгаа хийсэн тус эмнэлгийн эмч Кожи Эбэрсол ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )