Дэлхийн хамгийн өндөр настай хүн гэдгээрээ Гиннесийн номонд бичигдсэн Японы 116 настай Жиромон Кимура өнөөдөр өөд болжээ.
Тэрээр Киотанго хотын оршин суугч бөгөөд 1897 оны 4 сарын 19-нд төрсөн ба эмнэлэгт уушгины хатгалгаагаа эмчлүүлж байгаад нас барсан байна. Жиромон Кимурагийн оршуулгын ажил ирэх баасан гарагт болох гэнэ.
Америкт амьдардаг байсан Данийн цагаач Кристиан Мортенсон 1882-1998 оны хооронд амьдарч байсан ба дэлхийн хамгийн урт насалсан хүн гэдгээр Гиннесийн номонд бичигдсэн байжээ. Түүний энэ рекордыг Жиромон Кимура эвдэж чадсан байна.
Одоо харин дэлхийн хамгийн урт настай хүнд мөн л Японы иргэн 115 настай Мисао Окаваг тооцож байна. Окава нь 1898 оны 3 сарын 5-нд төржээ.
Сэтгэгдэл ( 0 )