Америкийн Айова мужийн гоо бүсгүйн уралдаанд төрөлхийн зүүн бугуйгүй бүсгүй түрүүлжээ. 23 настай Николь Келлигээс өмнө Америкийн гоо бүсгүйн уралдааны түүхэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс 1994 онд Хизер Уайтстоун оролцож мөн ялагч болж байжээ. Тэрээр дүлий байсан гэдэг. Хэдийгээр Келли төрөлхийн зүүн гаргүй ч гэсэн бэйсбол тоглох, бүжиглэх их дуртай аж.
Мөн түүний мөрөөдөл Небраскагийн их сургуульд суралцаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг сайжруулах талаар ажиллахыг хүсдэг байна.Николь мужийнхаа гоо бүсгүйгээр шалгарсан болохоор ирэх есдүгээр сард Америкийн гоо бүсгүйн уралдаанд оролцохоор болжээ.
Сэтгэгдэл ( 5 )
jiremsleltees hamgaaldag em uudag hymyys iim hyyhed gargadag um.
Суртээл юм