Энэ лхагва гарагт Финландын Батлан Хамгаалах яамнаас Оросын цэргийн 2 нисэх онгоц мягмар гарагийн өглөө Финландын агаарын шугамыг зөрчиж тус улсын тэнгисийн булан дээгүүр ниссэн хэмээн мэдэгдэл хийлээ.
Харин Оросын Батлан Хамгаалах яамныхан Tu-22 бөмбөгдөгч онгоц болон Su-27 сөнөөгч онгоц мягмар гарагийн өглөө Финландын газар нутаг дээгүүр нислэг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч тус улсын агаарын шугаманд дайралт хийгээгүй гэж үгүйсгэжээ. Мөн түүнчлэн үүний өмнө болсон агаарын дайралтыг бас үгүйсгэн ба энэ нь зөвхөн цаг агаар муу байснаас болж Финландын ойролцоо нисэх болсон гэжээ.
2008 онд Финланд улс Оросын зүгээс байнга хийх сэжиг бүхий агаарын дайралтаас хамгаалах зорилгоор 12 шинэ радар пуужин худалдан авах болсон гэдгээ зарлаж байжээ. Эдгээрээс анхны пуужингаа өнгөрсөн 1-р сард байрлуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )