Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот нь дэлхийн хамгийн өндөр, хамгийн гоёмсог барилгатай хот болон сүндэрлэж байна. Энд саяхан дэлхийн хамгийн өндөр, мушгирсан барилга ашиглалтанд оржээ.
“Каяан” үл хөдлөх хөрөнгө, хөгжлийн компанийн барьсан “Каяан” цамхаг нь сууриасаа 90 градус эргэсэн ба Дубайн Марина талбайдаа галын наадмын талбайтай юм байна. Нийтдээ 272 сая доллараар баригдсан энэ цамхаг нь 75 давхартай, 495 өрөөтэй, нэг өрөө байр нь 435,000 долларын үнэтэй энэ барилгын 80 гаруй хувь нь аль хэдийнэ зарагдсан гэнэ.
“Каяан” барилгын компани нь 2006 онд Инфинити цамхагийн барилгын ажлыг эхэлсэн ба тун удалгүй барилгын ажлыг хойшлуулж уг барилгыг 2010 онд дуусгасан боловч 2009 онд санхүүгийн хямралд орж байжээ.
Дубайн эдийн засаг нь ихэнхдээ үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оршин тогтнодог ба 2009 оны санхүүгийн хямралын үеэр үл хөдлөх хөрөнгийн үнэ 60% хүртэл буурчээ. Харин одоо Арабын Нэгдсэн Эмират улсын эдийн засаг маш хурдан сэргэж байна.
Сэтгэгдэл ( 0 )