Жирэмслэлтээс хамгаалах эмийг насанд хүрээгүй охидод худалдаалахыг зөвшөөрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

Жирэмслэлтээс яаралтай хамгаалах буюу 72 цагийн дотор уудаг эмийг насанд хүрээгүй хүүхдүүдэд худалдаалахыг зөвшөөрсөн хууль гаргажээ. Тэрээр АНУ-ын засаг захиргаа уг хуулийг зөвшөөрөхөөс өмнө 15-аас доош насны охидод худалдаалахыг хориглодог байсан аж. Гэвч энэ эмийг гаргасан нэг зорилго бол хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах явдал юм. Энэхүү хуулийг санаачлагчид 15-аас доош насны охидод ч ийм явдал тохиолдож болно хэмээн үзсэний үндсэн дээр уг хуулийг баталж буйгаа дурдсан байна.   

Тиймээс бүх насны эмэгтэйчүүдэд энэ эмийг эмчийн бичиггүйгээр худалдан авч болохыг зөвшөөрлөө. Жирэмслэлтээс хамгаалах “Б План” гэх энэ эмийг хамгаалалтгүй, эсвэл хүсээгүй бэлгийн харьцааны дараа 72 цагийн дотор ууснаар жирэмслэлтээс бүрэн хамгаалах үйлчилгээтэй аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top