Хуучин онгоцны буудал нь шинэ усан онгоцны буудал болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

Хонконгийн “Кай Так” хуучин нисэх онгоцны буудал нь 15 жилийн дараа дахин үүд хаалгаа нээлээ. Гэхдээ энэ удаад усан онгоцны буудал болон өөрчлөгдөв.

Өнгөрсөн лхагва гарагт нээлтээ хийсэн энэ усан онгоцны буудал нь 15 тавцантай, нэг удаад 3000 зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай ба “Хааны Карибын Олон улсын далайн тээврийн” байгууллага хариуцан ажиллуулдаг юм байна.

Энэхүү шинэ усан онгоцны буудал нь 8,2 сая Хонконг доллар буюу 1 тэрбум орчим ам. долларын зардалтай Норман Фостерийн бүтээсэн загвараар босжээ.

Хонконг нь дэлхийн хамгийн их ачаалалтай усан боомттой улс бөгөөд усан онгоцны буудал засагдаж дуусах хүртэл бусад усан тээврийн компаниудын эцсийн буудал байсаар байжээ. Одоогийн шинэ усан онгоцны буудалд 1 жилийн хугацаанд 19 усан онгоц ажиллахаар төлөвлөөд байна.

15 жилийн өмнө нисэх онгоцны буудал байсан үеийн зураг


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top