Израйль улсын миссээр анх удаа Африк гаралтай 21 настай Ютуш Эйна шалгарсан билээ.
Тэрээр Этопийн хойд хэсгийн нэгэн жижигхэн тосгонд төрсөн ба бага насандаа эцэг эхээсээ өнчин хоцорч, 12 настайдаа ахыгаа даган Израйльд этопи, еврэй гаралтай өвөө, эмээ нар дээрээ ирж байсан гэнэ.
Этопид байдаг еврэй гаралтай 125,000 гаруй хүмүүсийн нэгэн адил Ютуш Эйна шинэ орчиндоо дасан зохицох гэж нэлээд хүч хөдөлмөр гаргажээ. Тэрээр бусад хүмүүс түүнийг хэрхэн хүлээн авч хандаж байгааг үл тоон дунд сургуулиа төгссөний дараа Израйлын армид алба хааж жинхэнэ еврэй хүн болсон байна.
Тэрээр “Би Израйлын армид байхдаа маш их зүйлийг сурч мэдэн өөрийгөө хөгжүүлж чадсан “хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Ютуш Эйна нь одоо дэлхийн миссийн тэмцээнд Израйль улсыг төлөөлөн оролцохоор төлөвлөөд байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
САйхан бүсгүй байна