Грекийн засгийн газраас төрийн мэдэлд байдаг ERT радио телевизийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасныг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн пүрэв гарагт эхэлжээ. Энэ телевизийн үйл ажиллагааг зогсоовол 2700 гаруй хүн ажилгүй болох гэнэ.
Худалдааны нэгтгэл холбоо болон Грекийн хэвлэл мэдээллийнхэн 24 цаг тасралтгүй ажиллаж эсэргүүцлээ илэрхийлсэн ба харин эсэргүүцэн жагсагчид үүний дараа өдөр нь жагсаал хийхээр төлөвлөсөн байжээ.
Засгийн газраас авч байгаа энэ арга хэмжээг Грект тулгараад байгаа өрнөөс салахад тус болно гэж эрх баригчид үзэж байгаа юм байна. Тус улсын ерөнхий сайд Антонис Самарас энэ байгууллагыг ил тод байдлаар дутмаг, хэрэггүй зүйл гэж хэлжээ.
Харин телевиз, радиогийн нэвтрүүлэг өнгөрсөн мягмар гарагаас хойш тасралтгүй үргэлжлэн цацагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )