Америкийн иргэн 10 настай Сара Мурнаган элэгний маш хүнд өвчтэй байсан ба хүүхдэд насанд хүрсэн донорын эрхтэн шилжүүлэн суулгах хориотой гэсэн Америкийн хуулийн дагуу мэс заслыг хойшлуулж хууль батлагчдын шийдвэрийг хүлээж байжээ.
Охины эцэг эх Америкийн засгийн газраас 12 наснаас доош насны хүүхдэд насанд хүрсэн донорын эрхтэн шилжүүлэн суулгахыг хүлээн зөвшөөрөхийг шаардсан байна.
Харин охинд насанд хүрсэн донорын элэг шилжүүлэн суулгахыг өмгөөлөгчид хүлээн зөвшөөрснөөр элэг шилжүүлэн суулгах мэс засалд оржээ. Тэдний эцэг эх 6 цаг гаруй үргэлжилсэн мэс заслын дараа охины биеийн байдал сайн байгаа гэж мэдэгдэв.
Шинжээчид өмгөөлөгчийн гаргасан энэ шийдвэрийг маш аюултэй, эрсдэлтэй шийдвэр хэмээн анхааруулж байгаа гэнэ.
Обамагийн засгийн газар эрхтэн шилжүүлэн суулгах бодлого нь засгийн газар бус эрдэмтэн, эмч нарын баталж шийдвэрлэх асуудал тул Сара охины энэ хэрэгт хөндлөнгөөс оролцохоос татгалзжээ.
Сэтгэгдэл ( 1 )
zuv orchuulaj taviacheem eleg bish uushig shuu dee.