Пүрэв гарагт Италиас Москва хүртэл нислэг үйлдсэн онгоц Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардах үедээ онгоцны дугуйнд хүн тээглэж үхсэн байхыг олж мэджээ.
Airbus A330 онгоц Италийн Римини нисэх буудлаас хөөрч Москвагийн Внукова нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 1:00 цагт буусан байна.
Онгоц буусны дараа техникийн ажилтнууд онгоцонд үзлэг шалгалт хийх үеэр цусан толбо болсон хар арьстай хүн дугуйнд орж нислэгийн үеэр хөлдөж үхсэн байхыг олж харжээ.
ОХУ-ын Мөрдөн Шалгах Хорооны тээврийн албаны хэвлэлийн төлөөлөгч энэ нь Гүржийн иргэн байсан ба зорчигчдын нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй болохыг тогтоосон хэмээн мэдэгдэл хийжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ОДООГООС 15 ЖИЛИЙН ӨМНӨ БУЯХТ-УХААГААС ЯПОНРУУ НИССЭН ОНГОЦНЫ ДУГУЙ ЭВХЭГДДЭГ ХӨНДИЙД ХОЁР МОНГОЛ ХҮҮХЭД ОРЖ ЯПОНД ХӨЛДҮҮ ОЧСОН ДОО ЗАЙЛУУЛ УМ МА НИ БАД МЭ ХУМ