Тарган амьтдыг хоолны дэглэмээр тураана гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14

Таргалалт нь ганц хүмүүсийн дунд дэлгэрээд байгаа өвчин биш. Тэжээмэл амьтад ч мөн таргалалт хэмээх энэ “тахалд” нэрвэгдэх болжээ. АНУ-д хийсэн судалгаагаар нийт тэжээмэл муур нохойны тал хувь нь илүүдэл жинтэй, хэт таргалалттай гарчээ. Судалгаанд дурдаснаар тарган амьтдын эзэд нь мөн адил илүүдэл жинтэй байдаг байна. Тийм учраас Англид хамгийн тарган муурнуудыг хоолны дэглэмээр хооллож, дасгал хөдөлгөөн хийлгэдэг гэнэ.  Тухайлбал, долоон настай ульрика муур 13 кг жинтэй аж. Түүний илүүдэл жин эрүүл мэндэд муу тул эзэн нь санаа зовж эхэлсэн байна.

Тиймээс Pet Fit Club клубээс жил бүр зохиодог тэмцээнд муураа оролцуулдаг гэнэ. Энэ жилийн тэмцээнд 21 амьтан оролцож байгаа бөгөөд тэдний 13 нь нохой, тав нь муур, гурав нь туулай юм байна.  


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top