МАН-ын үе үеийн төрийн түшээдээс уриалга гаргалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14

Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчөө сонгох нэн хариуцлагатай цаг үед бид ирээд байна. Энэ мөчид сонгогч та бүхнийхээ итгэлийг хүлээн төрөө түшилцэж ирсэн үе үеийн УИХ-ын гишүүд бид сонгогч та бүхэндээ хандаж энэхүү уриалгыг гаргаж байна. Өнөөдөр эх орны тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдал бид бүхний сэтгэлийг түгшээх боллоо.  Улс орон туурга тусгаар орших баталгааг хангаж байдаг Үндсэн хуулийн зарчмууд хөсөрдөж, хууль дээдлэх ёс зөрчигдөж, хууль, шударга ёсыг сахиулах баталгаа болсон шүүх засаглал улс төрийн нэг хүчний хараат боллоо.

Монголын нийт ард түмний эв нэгдлийг илэрхийлэх ёстой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөвхөн нэг намын төлөөлөл болон хувирч, ард түмнийг үзэл бодол, намын харьяаллаар нь ялгаварлан, ардчилсан ба ардчилсан бус хэмээх хаяг шошго зүүж, хоорондоо хагаралдах үрийг тарьж байна.  Ардчилсан намын удирдлага УИХ болон Засгийн газрыг байгуулах, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийг алхам тутамдаа зөрчиж, Засгийн газар нь төрийн хуулийг уландаа гишгэхийг “үлгэрлэн манлайлж”, ардчиллыг дарангуйлал болгож байна. Ард түмний нэрийн өмнөөс төрийн үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог эвдэж, эрх баригчид орон даяар дур зоргоороо авирладаг жолоодлогогүй систем тогтож байна. Үүний нэг тод жишээ нь долоон мянга гаруй төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний мэргэшсэн албан хаагчдыг хомроголон халсан явдал мөн. Ард түмний сонголтыг туршилтын “хар машин”, “төрийн албан хаагч” нэртэй нэг намын төлөөлөл, улс төрчдийн гар хөл болсон зарим шүүгчдийн хууль бус шийдвэрээр луйвардан өөрчилдөг боллоо.

Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь гадныхны барьцаанд өгч, Их Чингис хааны нэртэй өрийн бичгээр эх орноо дааж давшгүй дэнчинд тавилаа. Энэ эгзэгтэй мөчид Монгол Улсынхаа хувь заяаг хамгаалах түүхэн хариуцлагыг нэр төртэй биелүүлж чадах шинэ Ерөнхийлөгчийг сонгох томоохон шалгуурыг бид хамтдаа туулах ёстой болж байна.  Гагцхүү төрийн эрх мэдлийн зөв хуваарилалт, тэнцвэрт байдлыг бий болгосноор энэхүү гажсан тогтолцоог засч, монгол орныхоо түүхэн хувь заяаг зөв гольдролд оруулж чадна. Хуулиар дарангуйлал тогтоож байгаа УИХ-аас гарах Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн шийдвэрүүдэд хориг тавьж чадах тийм Ерөнхийлөгч хэрэгтэй байна. Улс орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хөрш орнууд болон гуравдагч түншийн эрх ашгийн тэнцвэрийг хангаж чадах тийм Ерөнхийлөгчтэй болох шаардлагатай байна. Төрийн ажлын туршлагатай түшээд бид намчирхаж улс төржилгүйгээр зөв сонголтоо хийхийг эрхэмлэн үзэж, УИХ-ын гишүүн, хуульч, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнийг ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн Ерөнхийлөгч байж чадна гэж үзэж байна. Эрх баригч хүчний дарангуйллыг хазаарлан зогсоож, төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангаж чадах Төрийн тэргүүн бол олон түмний саналаар тодорч Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ байх болно. Ард олноо алагчилдаггүй, үзэл бодлын туйлшралгүй, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэгч, чинхүү эх оронч үзэл ухамсартай, эдгээр шинж чанараа амьдрал үйлсээрээ бататган харуулсан Төрийн түшээ бол Хөдөлмөрийн баатар, хуульч Б.Бат-Эрдэнэ мөн. Улс орондоо тулгараад байгаа энэхүү гажуудал, аюул заналыг зайлуулах, ард олныхоо итгэл найдварыг гүнээ ухамсарлан дааж чадах хүн бол Монгол ухаан, ёс жудагаа бат шингээсэн Б.Бат-Эрдэнэ мөн.

Улс орон тусгаар байхын баталгаа болсон төрөө дээдлэх Монгол ухааныг бататган, Монгол төрийг ёс жудагтай, чин шударгуу болгох үйлсийг өөрийн биеэр манлайлан хэрэгжүүлэгч нь Б.Бат-Эрдэнэ юм. Өвөг дээдсээсээ бидэнд өвлүүлэн үлдээсэн Монгол газар шороондоо жинхэнэ эзэн нь байж, сэтгэл тэнүүн, тэгш дүүрэн амьдрахын төлөө Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгохыг ухаант мэргэн ард түмэндээ хандан уриалж байна.

                        МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИЖ, СОНГОГДОН АЖИЛЛАЖ БАЙСАН ҮЕ ҮЕИЙН УИХ-ЫН ГИШҮҮД

                                                                           2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(103.11.195.128) 2013 оны 06 сарын 17

үхтлээ айцгаажээ......ява андаа хэрэг нь илэрнэ гээд.....МӨНГӨ ТАРААЛДАА....тэгв эл ялж мэднэ

0  |  0
yoko(84.42.243.195) 2013 оны 06 сарын 14

mng ulsiin hamag hurungiig huvaaj idsen ue ueiin luibarchid uursdiinh ni bulai bolgoniig delgej bgaa ardchilsan erunhiilegchiig unagaah sanaatai ingej bgaa yum bzdee.odoo ta nar yu ch gej helj ner hundtei boloh gej oroldood nemer bhgui ta bariig man-n ue ueiin luivarchid l gej bid helne.ta bariin 20 jil hiigeegui hiihiig ch huseegui tiim ih ajiliig ene zasag jil huerghgui hugatsaand hiigeed bna ta nat udahgui bugd deeleel numurnu ter tsagiig uzeed nud anih yumsan ehnees ni uzej ehleed bgaadaa mash ih bayartai bna.

0  |  0
Ганаа(202.126.89.177) 2013 оны 06 сарын 14

Энэ нөгөө дарвагарын хийсэн бичиг байлгүй дээ? МАН-чуудаа ичиж амьдраач

0  |  0
rrr(203.194.115.89) 2013 оны 06 сарын 14

uye uyeiin turuus tursun terbumtnuud uriaalaad bnshu naana chin kkk

0  |  0
иргэн(202.131.225.197) 2013 оны 06 сарын 14

Авилгачин болоод л нэрээ нууцлагүй биз МАН-ын муусайн луйварчид.

0  |  0
ТАНД(202.179.8.130) 2013 оны 06 сарын 14

ҮЕ ҮЕИЙН ЭРХЭМ ДАРГА НАР МИНЬ ӨНӨӨДРИЙН БУДЛИАНЫ ЗОХИОГЧИД ШҮҮ ТА НАР МААНЬ.

0  |  0
Зочин(202.9.47.132) 2013 оны 06 сарын 14

Нэр усаа тавиагүй болохоор авлигачдын хамууд л байх??????????

0  |  0
Top