Оросын зохион бүтээгчид сансрын шинэ хөлөг боловсруулж байна. Таван жилийн дараа шинэ төхөөрөмж саран дээр хүн буулгах ёстой хэмээн Оросын дуу хоолой мэдээллээ.
Саран дээр очих жолоодлоготой сансрын хөлгийг ”Энергия” корпорацийн зохион бүтээгчид ирэх 9-р сард Олон улсын сансрын МАКС-2013 салонд дэлгэн харуулна. Одоо энэхүү буугч төхөөрөмжийн бүрэн хэмжээний макеттай танилцаж болно.
Шинэ үеийн олон төрлийн хөлөг нь одоогийн «Союз»-уудаас нарийн цэгт буухаас аваад багтаамжийн хувьд ялгаатай. Хөлгийн бүхээгт хэрвээ олон улсын сансрын станц руу ниснэ гэж бодоход долоо хүртэл тооны сансрын нисгэгч багтана. Тэгээд Сар руу хүмүүсийг илгээнэ гэх юм бол дөрөв хүртэл тооны хүн.
Одоогийн байдлаар нэргүй модулийг янз бүрийн зориулалтаар ашиглаж болох байна. Тойргийн зам руу нисэх, сансрын хогийг цуглуулах болон Саран дээр нислэг хийхэд. Энэ тухай “Энергия” корпорацийн ерөнхий зохион бүтээгч Виталий Лопота хэлэхдээ «Эл төхөөрөмж нь нисээд, дэлхий рүү хоёр дахь хурдаараа буцаж ирэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Сар руу нисээд, буцна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд ийм зүйлийг хийж чаддаггүй байсан» гэлээ .
Одоо зохион бүтээгчид нь техникийн туршилт явуулахаар бэлтгэж байна. Оросын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд Саран дээр хөлөг буух тэр газар дээр буулгах тийм төхөөрөмжийг бүтээж байна гэж Сансрын судалгааны хүрээлэнгийн лабораторын эрхлэгч Игорь Митрофанов тэмдэглээд «Бид Сарны өмнөд хэсгийн туульд эхлэж очихыг чармайж байна.Тэндхийн байгаль орчныг судлах. Техник болон технолгийг боловсруулах гэж. Ингэхдээ 2017 онд шинжэлэх ухааны багажуудаас илүү хүнд төхөөрөмжийг буулгахын тулд» гэлээ.
Сансрын судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Игорь Митрофановын ярьж байгаагаар, дараагийн алхам бол Сарны туйлын хөрсний шороог эх дэлхийд хүргэхэд оршиж байна. Газрын лабораториудад эрдэмтэд дээд зэргийн тодорхой судалгаа хийх болно.
Үүний дараа Саран дээр тойрог замын станцыг байгуулах болно . Сансрын хиймэл дагуул нь полигон болно гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Чухамдаа тийшээгээ хүмүүс Ангараг гариг руу анх удаагаа нисч болох юм гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Gaihaltai