Хэвлэлийн магнат Руберт Мюрдок 44 насаар дүү эхнэрээсээ сална

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 15

Дэлхийн хэвлэлийн хамгийн том корпорациудын нэгийг байгуулж чадсан Руберт Мюрдок 14 жил ханилсан эхнэрээсээ салахаар болжээ. Өдгөө 82 настай Руберт Мюрдок
1956 онд Патрисиа Бүүкер хэмээх бүсгүйтэй гэрлэж нэг хүүхэдтэй болсон бөгөөд тэд 1967 онд хоёр тийш болжээ. Медиа корпораци байгуулаад удаагүй байсан Руберт Мюрдок 1967 онд Анна Мариа Тёрв гэх бүсгүйтэй гэрлэсэн боловч 32 жилийн дараа буюу 1999 онд бас  л түүнээс салжээ. Тэд Элизабет, Лачлан, Жэймс хэмээх хүүхдүүдтэй болсон байжээ. 1999 онд тэрбээр Уэнди Дэн хэмээх хятад бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд 11, 9 настай хоёр охинтой юм. 11 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Руберт Мюрдок эхнэрээсээ салснаар Уэнди Дэн болон хүүхдүүддээ их хэмжээний мөнгө төлөх ёстой болж байгаа юм.

Мөн түүний байгуулсан “News” корпораци нь сүүлийн жилүүдэд таагүй асуудлуудтай тулгарсан бөгөөд улс төр, урлаг соёлын оддын гар утсыг чагнаж, и-мэйл шууданд нь нууцаар нэвтэрсэн хэргээр олон сая ам.долларын төлбөрт унасан билээ.

Юутай ч, дэлхийд алдартай хэвлэлийн магнат 44 насаар дүү эхнэрээсээ ийнхүү өрх тусгаарлахаар шийдсэн нь олныг дахин алмайрууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top