Хатан хааны хөргийг балласан эр шийтгүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 15

Английн Өмнөд Ёоркширийн цахилгаанчин Тим Харрис гэх 41 настай, цахилгаанчин эр Хатан Хаан II Елизабетийн хөргийг баллаж муухай болгосон хэргээр 5000 фунтын торгууль төлөхөөр шийтгүүлжээ. Тим Харрисыг энэ хэрэг хийснийг олж илрүүлэн пүрэв гарагт баривчилсан байна.

Хатан Хааны хөргийг Австрали гаралтай зураач Ральф Хайменс зурсан ба өнгөрсөн сард Хатан Хааныг хаан ширээнд залсны 60 жилийн ёслолын арга хэмжээний үеэр сүмийн танхимд залсан байна.

Энэ хөргийн гэмтэл нь нүдэн шууд тусахаар муухай байгаа тул засвар хийсний дараа дахин ил гаргах боломжтой хэмээн Вестминстер сүмийнхэн мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top