Дэлхийн хамгийн хэцүү амьдралтай хот

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 15

Перугийн Ла Ринконада хот нь 4800 орчим метрийн өндөрт оршдог дэлхийн хамгийн өндөрт байдаг уурхайн хот ба 30,000 гаруй хүн амьдардаг байна. Энэ хот нь хамгийн өндөрт оршихоос гадна цэвэр бохир усны шугамгүй гэнэ.

Хотын хүн амын 68% нь амьжиргааны доод түвшинд амьдардаг ба хууль, цагдаа гэж байдаггүй, хүүхдүүд нь бараг сургуульд явдаггүй байна. Эрчүүд нь уурхайд ажиллаж, эмэгтэйчүүд нь бараа зарах, эсвэл ашиглахаа больсон уурхайнаас алт хайх, биеэ үнэлэх гэх мэт ажил хийж амь зуудаг. Хэдийгээр сургууль байдаг боловч эцэг эх нь хүүхдүүдээ ажилд туслуулах зорилгоор сургуульд сургадаггүй гэнэ.

Харин 2003 онд хүүхдийг албан ёсоор сургуульд сургах, хүүхдийн хөдөлмөрийг хориглох зэрэгт тусламж үзүүлэх зорилготой тусламжийн байгууллага энэ хотод ажиллаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top