Гоо сайхны олимп гэгдэх “Дэлхийн мисс-2013” наадам энэ жил Индонез улсад зохиогдох юм. Исламын шашны хатуу дэг жаягтай Индонез улс уг наадмын усны хувцастай үзүүлбэрийг хасах саналыг зохион байгуулагчдад нь тавьжээ.
Энэ дагуу тус тэмцээнд оролцох 137 орны миссүүд усны хувцастай үзүүлбэрийг бус харин Индонезийн үндэсний хувцас болох Саронг өмсөхөөр болсон байна. “Дэлхийн мисс-2013” тэмцээнийг зохион байгуулах байгууллага ч уг шаардлагыг хүлээн зөшөөрч оролцогчиддоо хатуу шаардлага тавьж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )