АНУ-ын гоо бүсгүйн тэмцээний тэргүүн миссийн титэм гардсан эдгээр бүсгүйчүүд амьтдын арьс, үсээр хийсэн хувцас, бараанаас татгалзахыг уриалан нүцгэлэхээр шийдсэн байна. “Амьтадтай зөв зохистой харьцахын төлөө” байгууллага буюу PETA-гийн хар, цагаан өнгийн уриалга самбар дээр тус улсын сайхан бүсгүйгээр 1995 онд шалгарч байсан Шанна Моклер, 2003 оны мисс Сьюзи Кастильо, 2004 оны гоо бүсгүй Шанди Финессей, 2011 оны сайхан бүсгүй Алисса Кампанелла нарын нүцгэн зураг залрах нь.
Шинэ компанит ажлын уриа нь “Амьтдын арьс, үсийг хэвээр нь үлдээж өөрийнхөө арьсан дотор байгаа гоё сайхнаа мэдэр” гэсэн утгатай юм байна. Тус ажлыг зохион байгуулагчдын зүгээс “Миссийн тэмцээнийг ивээн тэтгэгчид ялагч хүүхнүүдэд нь булган шуба өгдөг уламжлалаа зогсоо” хэмээн уриалжээ.
1980 онд байгуулагдсан PETA байгууллагын үйл ажиллагаанд дэлхийд алдартай шоу бизнесийн олон од оролцож байсан билээ. Цагтаа тэдний үйл ажиллагааг дэмжиж Келли Брук, Саша Грей, Ева Мендес, Дэннис Родман, Рон Жереми, Розелин Санчес нар нүцгэлж байсан юм. Харин манай улсын хувьд дуучин К.Номинжин, гавьяат тамирчин О.Гүндэгмаа нар тодорхой хэмжээгээр оролцсон юм.
Сэтгэгдэл ( 0 )