Ерөнхийлөгч Путин алмаазан бөгж хулгайлаагүй гэдгээ мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Оросын ерөнхийлөгч Владимир Путин очир алмаазаар бүрсэн бөгж хулгайлаагүй гэдгээ мэдэгдэж байна. Харин Путины хэвлэлийн төлөөлөгч New England Patriots” хөлбөмбөгийн багийн ахлагч Роберт Крафтын алмаазан бөгжийг хулгайлаагүй тэрээр Путинд бэлэглэсэн гэсэн мэдэгдэл хийжээ.

2001-2003 оны хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Супер Баул” тоглолтын үеэр New England Patriots” хөлбөмбөгийн багийнхан ялж шагналд нь 4,94 каратын очир алмаазан бөгжөөр шагнуулж байжээ.

Өдгөө  25,000 долларын үнэ хүрээд байгаа энэ бөгжийг New England Patriots” хөлбөмбөгийн багийн ахлагч Роберт Крафт 2005 онд ОХУ-ын Санкт Петербург хотод айлчлах үеэр ерөнхийлөгч Путинтай уулзахдаа түүнд өгчээ.

Харин 72 настай Роберт Крафт өнгөрсөн пүрэв гарагт Нью Иорк хотод болсон шагналын ёслолын арга хэмжээн дээр 2005 оны Оросд хийсэн айлчлалын үеэр “Би бөгжийг тайлаад Путинд үзүүлтэл тэр түүнийг гартаа зүгээд яваад өгсөн” хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ Крафт Путиныг энэ бөгжийг яг хулгайлсан гэсэн утгатай юм хэлээгүй ба харин бөгжин дээр миний нэр байгаа болохоор бөгжөө буцааж авахыг хүсэж байгаа гэдгээ илэрхийлжээ.

Роберт Крафтыг энэхүү мэдэгдлийг хийж байх үеэр Цагаан Ордноос түүнрүү залгаж энэ бол Орос- Америк хоёр улсын хоорондын харилцааг хөндсөн асуудал тул Путинд өгсөн бэлэг байсан гэж хэл хэмээн ятгасан гэнэ.

Одоо энэ бөгж нь Кремлийн танхимд Оросын удирдлагуудад өгсөн бэлгүүдийг хадгалдаг танхимд хадгалаастай байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top