Үртэй болохын баяр хөөрийг мэдрээд буй Элтон Жоны амьдрал эрс өөрчлөгдөөд байна. Саяхан л цэцгийн баглаа, дарс захиалан гэртээ хүргүүлж байсан тэрээр дөрвөн сартай хүү Захаригаа эрүүл чийрэг өсгөхөөр эхчүүдээс хөхний сүү худалдан авч, “FedEx” ачаа тээврийн компаниар гэртээ хүргүүлэх болжээ. Тэрбээр нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцож, “Захаригийн тээгч ээж нь хүүг хөхөөр хооллодог” гэж ярьсан төдийгүй тээгч эхээс худалдан авсан сүүгээ Калифорни дахь гэртээ хүргүүлдэг болсноо хөтлөгч Барбара Уолтерст хуучилсан гэнэ шүү.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )