Google компаниас Wi-Fi бөмбөлөг хөөргөхөөр болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Google компаниас интернетэд холбогдоогүй байгаа газрын хүмүүст интернет хүргэх зорилгоор шинэ технологоор бүтээсэн өндөр технологийн 30 ширхэг бөмбөлгийг дэлхийн агаар мандлын дээд давхаргад хөөргөхөөр болжээ.

“Loon”  төслийн туршилтын системийн анхны туршилт болгож энэхүү бөмбөлгүүдийг энэ сард Шинэ Зеландын өмнөд арлаас агаар мандалд хөөргөхөөр төлөвлөөд байна.

Google-ын мэдээлснээр бол “Loon” төсөл нь алслагдсан газар нутагт амьдардаг хүмүүст аюул гамшиг тохиолдсон үед туслах интернетэд холбох зорилготой бөмбөлгүүдийг дэлхийн агаар мандлын дээд давхаргад байрлуулах сүлжээ гэнэ.

Тус компани дэлхийн бөмбөрцгийн хүн амын гуравны хоёр нь интернетэд холбогдоогүй байдаг ба уран зөгнөлтэй төстэй ямар нэгэн юм тохиолдвол энэ төсөл нь дэлхийн олон хүмүүст хандаж туслах болно гэж тооцоолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top