Францын нийслэл Парисын Ле Бургет нисэх онгоцны буудал дээр жил бүр зохион байгуулагддаг олон улсын агаарын шоуны үйл ажиллагаа нь энэ сарын 17-23-ны өдрүүдэд болох юм байна.
Энэ шоунд ОХУ-аас Yakovlev Yak-130, Sukhoi Su-35 Flanker-E байлдааны онгоц, Kamov Ka-52 Hokum B довтлогч нисдэг тэрэг зэрэг агаарын дайралтын онгоцнуудаа оролцуулахаар төлөвлөж байна гэж тус улсын Цэрэг, Техникийн Холбооны Нэгдлээс өнөөдөр мэдээлжээ.
ОХУ-аас оролцох төлөөлөгчдийг Цэрэг, Техникийн Холбооны Нэгдлийн дарга Александр Фомин удирдан оролцохоор болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )