Эрдэмтдийн гаргасан судалгаагаар 30-аас дээш насны эмэгтэйчүүдийн хагас сая гаруй нь хөхний хорт хавдраар өвчлөх магадлалтай байдаг болох нь тогтоогджээ.
Аль болох эрт шинжилгээ хийлгэж илрүүлэх нь залуу бүсгүйчүүдийн хувьд хавдрыг тархаж газар авахаас урьдчилан сэргийлэх сайн талтай гэнэ.
40-өөс доош насны 500,000 гаруй эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлээс уламжлагдсан байх буюу эх нь энэ хавдраар өвчилж байснаас болж өвчин уламжилсан байдаг байна. Ийм нөхцөлд 40 хүртэлх насны эмэгтэйчүүдийг урьдчилан үзлэг шинжилгээ хийж илрүүлэх боломжтой юм.
Харин 35-39 насны эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдраар өвчлөх магадлал нь17%-аас дээш болох нь батлагдвал тэдгээр эмэгтэйчүүд 5 жилийн туршид жил бүр үзлэг хийлгэх шаардлагатай байх ба 50-70 хүртэлх насны эмэгтэйчүүд 3 жилд нэг удаа тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )