Бүлэглэсэн халдлага, биеэ үнэлэгчид, хууль бус мөнгөний урсгал зэрэг нь Азийн мөрийтэй тоглоомын хот болох Макаогийн хамгийн хар бараан хэсэг нь юм. Хятадын цорын ганц казиног хүлээн зөвшөөрсөн энэ бүс нутаг нь 10 гаруй жилийн дотор нам гүм тогтоол уснаас неон гэрлээр чимсэн Хятадын мөрийтэй тоглоомын том хот болон хувирчээ.
Энэ хотын мөрийтэй тоглоомын ашиг орлого нь 2006 оны Лас Вегас хотынхоос аль хэдийнэ хол давсан ба 6 дахин илүү гэнэ.Португалийн хуульч Жорж Менезэс нь 47 настай ба энэ хотын хамгийн харгис хэрцгий зүйлтэй саяхан учирчээ.
Тэрээр казино тоглоомын газар хуульчаар ажилладаг ба өнгөрсөн сард түүний 5 настай хүүд нь өдрийн цагаар халдаж айлган сүрдүүлсэн байна.Түүнийг хүүтэйгаа хамт явж байхад нь хоёр залуу шууд түүний толгойруу цохиж толгой, гарыг нь хүнд гэмтээжээ. Түүний харснаар бол эдгээр хүмүүс ямар нэгэн зэвсэг хэрэглээгүй бөгөөд тэдний зодооны арга техникээс харахад Хятадын мафийн гишүүд байж магадгүй байсан хэмээн таамаглаж байна.
Макаогийн Аюулгүйн Албаны хүний мэдээлснээр бол энэ жилийн эхний 3 сард Макаод 182 онц ноцтой гэмт хэрэг гарсан ба энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад багассан тоо гэнэ.Энэ хот нь нийт 500,000 орчим хүн амтай боловч жилд дунджаар 28 сая гаруй зочид Макаогийн казиног зорин ирдэг байна.
Сэтгэгдэл ( 1 )
tegeed yasan n todorhoi yum alga haana ch tolgoi ruga tsohiuldag ch de