АНУ болон Өмнөд Солонгосын удирдлагууд Умард Солонгосын Вашингтонтой хэлэлцээр хийх саналыг маш тайвнаар хүлээн авч хариу өгсөн байна.
АНУ-ын хэвлэлийн төлөөлөгч Умард Солонгосыг өөрийн хэлсэн үгнийхээ төлөө бус хийсэн үйлдлийнхээ төлөө буруугаа хүлээх ёстой гэжээ.
Умард Солонгос өнгөрсөн ням гарагт АНУ-тай ямар нэгэн болзол тавихгүйгээр бүс нутгийн энх тайван байдлын талаар хэлэлцээр хийх санал тавив.
Харин өнгөрсөн долоо хоногт Пхеньян, Сөүл хоёр хэлэлцээр хийхээр төлөвлөсөн байсан боловч хэлэлцээрт оролцох төлөөлөгчдийн талаар тохиролцож чадаагүйгээс хэлэлцээрийг цуцалжээ.
Сэтгэгдэл ( 1 )
АНУ Өмнөд солонгосынхонд хэлэлцээр хийх сонирхол байхгүй байгаа. Тэдэнд дайн хэрэгтэй байгаа.