Apple компаниас хэрэглэгчдийн мэдээллийг гаргаж өгөх хүсэлт тавьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

Apple компаниас АНУ-ын албаныхан өнгөрсөн оны 12 сараас энэ оны 5 сарыг дуустал хугацааны  9,000-10,000 бүртгэлтэй хэрэглэгчдийн мэдээллийг авах хүсэлт тавьсан гэжээ.

Эдгээр мэдээлэл нь үндэсний аюулгүй байдалтай  холбоотой тул  мэдээллийг авах шаардлагатай байгаа ба тус компанийг АНУ-ын албаны хүмүүсийн хүссэн мэдэээллийг гаргаж өгч чадах хамгийн сүүлийн үеийн техникийн хэрэгсэл мөн гэж албаныхан үзсэн тул ийнхүү хүсэлт тавьжээ.

 Microsoft, Facebook компаниуд өнгөрсөн долоо хоногт мөн энэ хэмжээний мэдээллийг гарган өгчээ.

Гэтэл Google болонTwitter компаниуд иймэрхүү мэдээллийг илчлэх нь тус болохгүй гэж хэлсэн байна.

Харин Twitter-ын хуулийн захирал Бенжамин Ли “гадаадын тагнуулын шалгах актыг оролцуулан үндэсний аюулгүй байдлын хүсэлтийг хүлээн авч мэдээллийг гаргаж өгөх нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top