Их Британи, АНУ, ОХУ, Канад, Франц, Герман, Итали, Япон гэсэн найман улс багтсан Их Наймын 39 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт даваа гарагт Умард Ирландад эхэллээ.
Их Наймын уулзалтын үеэр АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгчид Сирийн талаар өөр өөр байр суурьтай байсан боловч энэ талаар Женевт дээд хэмжээний уулзалт хийхээр санал нэгдэв.
Барак Обама, Владимир Путин нар нүүр тулан уулзах үеэр Сирийн хүчирхийллийг дуусгах нэг ижил хүсэлтэй байгаа талаар санал солилцож Иранийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Иранийн талаар өөдрөг бодолтой байгаагаа ярилцжээ.
Энэхүү уулзалтын эхэнд Их Найман улсын удирдлагууд дэлхийн эдийн засгийн талаар хэлэлцэж дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв байдал суларч байгаа тал дээр санал нэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )