АНУ-ын миссээр 25 настай нягтлан бодогч бүсгүй тодорчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

АНУ-ын 2013 оны мисс өчигдөр тодорлоо. Лас Вегас хотын "Planet Hollywood" зочид буудалд болсон уг тэмцээнд 51 мужаас ирсэн үзэсгэлэнт бүсгүйчүүд оролцсон байна. Өөрийн гоо сайхан, үзэсгэлэнт төрхөөрөө Коннектикут мужийг төлөөлөн оролцсон Эрин Брэди түрүүлж, миссийн титэм зүүжээ. Тэрбээр 25 настай бөгөөд нягтлан бодогч мэргэжилтэй аж.     

Өнгөрсөн жил энэ титмийг авсан Мэриландын гоо бүсгүй Нана Мэривэйтир түүнд алтан титмээ шилжүүлэн өгсөн юм.   Гоо бүсгүй Эрин Брэди багаасаа архи, хар тамхины эсрэг тэмцэж ирсэн бөгөөд өөрөө ядуу амьдралд өссөн учраас хүүхдүүдэд туслах хүсэлтэй байдаг тухайгаа тайзан дээр ярьсан нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн байна. Ийнхүү Эрин Брэди 2013 оны Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэлээ базааж эхэлжээ. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top