Энэтхэгт үер болж байшин барилга нурж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

Энэтхэгийн хойд хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас байшин барилга нуран 19 хүн амиа алджээ.

Уттаркаши хотын 3 давхар барилга үерийн усанд туугдан нурж 3 хүн амиа алдаж 40 гаруй хүн сураггүй алга болсон ба гамшгийн хэмжээ цаашид нэмэгдэх хандлагатай байна.

Энэтхэгт борооны улирал 6 сараас 9 сар хүртэл үргэлжилдэг ба одоо борооны улирал тул бусад хотуудаар мөн их хэмжээний устай бороо орж Пунжаб, Харяана хотуудад үер болжээ.

Нандан Бишт хотын орон нутгийн сурвалжлагчдын мэдээлснээр энэ хотод 200 гаруй тээврийн хэрэгсэл үерийн усанд хөвж байгаа гэнэ.

Мөн Энэтхэгийн Төвдтэй хиллэдэг Сангла мужид маш их хэмжээний цас орсон ба Дели хот мөн үерт автаж хотын зам тэр чигээрээ үерийн ус урсан зарим газраа зам тээвэр зогссон байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bhjjk(122.201.18.234) 2013 оны 06 сарын 18

Heden terbum huntei uls tsuurch l baig

0  |  0
ЗОЧИН(202.179.24.247) 2013 оны 06 сарын 18

ЯДУУСЫН ХОРООЛОЛ БАЙНА. ЯДУУ ХҮНИЙ ЗОВЛОН МӨН Ч ИХ ЮМ. ЗГ -НЬ ТЭГЭЭД Л ХАЯХ БАЙХ. АРДЧИЛАЛ НЬ МАНАЙХ ШИГ ЯВАГДСАН ЮМ БОЛОВ УУ. ЦӨӨХӨН БАЯЧУУД НЬ ТӨРӨӨ АТГАДАГ ГЭСЭН

0  |  0
hulan(114.31.70.24) 2013 оны 06 сарын 18

yaana

0  |  0
Top