203,2 кг жингээ 82,5 кг болтол хасаж чаджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

Илүүдэл жингээ хасахаар эмнэлэгт хэвтэж байсан 2 үйлчлүүлэгч хайр сэтгэлийн холбоотой болж гэрлэхээр шийджээ.

Их Британийн Жо Жонстон гэх эмэгтэй анх эмнэлэгт ирэхээс өмнө 203,2 кг жинтэй байсан ба жингээ хасаж 82,5 кг, харин түүний найз залуу Шаун Палмер 241,3 кг байснаас 133,3 кг болтол турж жингээ хассан байна.

Тэд эхлээд жингээ хасахын өмнө эмнэлэгт танилцан хоолны дэглэм барих талаар ярилцаж байжээ. Жин хассаны дараагаар тэд эмнэлэгт ирж ходоодны мэс засал хийлгэх үедээ дахин уулзаж бие биенээ зоригжуулан тайвшруулж байв. Хосууд мэс заслын дараа эмнэлгийн зэрэгцээ өрөөнд 10 хоног хэвтсэн ба мэс заслаас сарын дараа анх удаа болзсон байна.

Жо Жонстон өмнө нь тураах эмчилгээнд явж байхдаа нөхөртэй байсан боловч салжээ. Харин одоо хосууд бие биенээ илүү сайн ойлгодог гэнэ.

Саун нь дөнгөж 25 настайдаа илүүдэл жингээсээ болж зүрхний өвчтэй болсон ба 9XL-ын хэмжээтэй хувцас өмсөж амралтын өдрүүдээр 32 хайрцаг зайрмаг иддэг байжээ.

Харин Жо унтахын өмнө тал сав зайрмаг, нэг том хавтгай шоколад, 4 уут чипс, 4 ширхэг өндөгтэй талх иддэг байсан гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top