Энэ удаагийн Их Наймын дээд хэмжээний уулзалт нь нэлээд дуулиантай болж байгаа ба энэ талаар Хятадын хэвлэл мэдээллүүдээр дараах байдлаар мэдээлж байна.
Хятадын төрийн мэдлийн “China Daily” мэдээллийн агентлаг тагнуулын мэдээллийн нууцыг илрүүлсэн Снөүдэнтэй “Guardian” сэтгүүл ярилцлага хийсэн ба энэ ярилцлагадаа тэрээр Их Британийг 2009 онд Лондонд болсон Их Наймын уулзалтад оролцсон хөгжиж буй 20 орны төлөөлөгчдийг тагнасан гэж мэдээлсэн нь Их Британийн хувьд ичгүүртэй хэрэг байлаа” гэж мэдээлжээ.
Харин Шанхайн “International Finance News” мэдээллийн агентлаг нь “Англи, Америкийн тагнуулын шуугиан нь Их Наймын уулзалтын эрсдэл болсон ба нууцаар тагнаж хянах төсөл нь Их Наймын уулзалтын хувьд гэнэтийн явдал боллоо” гэж бичжээ.
“Voice of China” төрийн мэдлийн радиогоор “Их Наймын уулзалт нь Сирийн зөрчилдөөнийг шийдэх, Их Наймын уулзалтанд оролцох хөгжиж буй 20 орны нөлөөг багасгах гэсэн оролдлого болон энэ уулзалтанд оролцох хүн бүрт 1,000 фунт тусгайлан өгөх гэсэн Их Британийн авилгыг эсэргүүцсэн эсэргүүцэл гэх мэт ичгүүртэй хэргээр дүүрэн болж байна” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ их наймын уулзалт хэзээнийх вэ???