Эхнэрээ багалзуурдсан хэргээ хүлээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

Английн “Saatchi & Saatchi” нэртэй зар сурталчилгааны томоохон компанийн захирал байсан, гар урлал цуглуулагч Чарлез Сачи өөрийн эхнэр Нигела Лосоныг нэгэн ресторанд сууж байх үедээ багалзуурдсан ба энэ зургийг санамсаргүй папарацийнхан дарсан байна.

Английн Цагдаагийн газар 70 настай Чарлез Сачиг өнгөрсөн даваа гарагийн орой сайн дураараа ирж энэ хэргээ хүлээсэн гэж мэдээлжээ.

Ноён Сачи “Sunday People” сэтгүүлд гарсан зургаас болж түүний гэр бүлийнхэн дунд нэлээд маргаан гарсан гэв. Мөн тэрээр долоо хоногийн өмнө эхнэртэйгээ нэгэн ресторанд сууж байгаад хүүхдүүдээсээ болж маргалдаж муудалцан эхнэрээ багалзуурдсан хэргээ хүлээжээ.

Сачи 2003 онд Лосонтой гэрлэсэн ба Лосон нь өмнөх нөхрөөсөө 2 хүүхэдтэй гэнэ. Харин хадагтай Лосоны төлөөний хүн түүнийг энэ маргаанаас болоод 2 хүүхдээ аваад гэрээсээ явсан гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амбаа(202.179.11.202) 2013 оны 07 сарын 01

Заяагүй хөгшин ухна сайхан хүүүхэн цохиод л хэвтэж байхгүй.

0  |  0
Top