Пакистаны Чиниот хотод эхнэрээ хөзрийн мөрийнд тавьж тоглоод хожигдсон залуу эхнэрээ ухаан алдтал нь зоджээ. Учир нь эхнэр нь өөр эртэй амьдрахаас татгалзсанаас болсон аж. Энэ санаанд оромгүй явдал олон нийтийг цочроосон төдийгүй зодуулсан эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нарын мэдээлснээр бүсгүйн биеийн байдал амь насанд аюулгүй гэжээ. Одоогоор энэ хэргийг Чиниот хотын цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд тэдний мэдээлснээр эрэгтэй хар тамхинд донтогч төдийгүй мөрийтэй тоглоомын хорхойтон аж. Тэрээр эхнэрээсээ мөрийтэй тоглоомын мөнгө нэхэж эхнэр нь татгалзсанд уурлаж хэрүүл хийж байгаад гэрээсээ гараад явжээ. Гэвч удалгүй эргэн ирээд эхнэрээ өөрийг нь мөрийнд алдсан гэдгийг дуулгаад одоо өөр эртэй хамт амьдрахыг шаарджээ. Энэ бүхнээс залхсан эхнэр нь зүгээр л гэрээсээ явахаа мэдэгдсэн байна. Харин хар тамхичин мөрийтэй тоглоомчны уур бухимдал дээд цэгтээ хүрч, эхнэрээ өөр эртэй хамт амьдарсангүй хэмээн зодож эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
araichdee unen t1 shibal ve yasan