Хойд Солонгос нь ард иргэддээ хүргэх мэдээдэлд маш хатуу хяналт тавьдаг улс. Тиймээс үүрэн телефон холбоо улсдаа чөлөөтэй нэвтрүүлэхэд ихээхэн болгоомжилж ханддаг. Гэвч улс орноо хөгжүүлэхийн тулд үүрэн телефоны холбоог нэвтрүүлэхээс өөр аргагүй болсон нь гарцаагүй. Тиймээс энэ жил Хойд Солонгосын эрх баригчид Хятадаас 500 мянган гар утас худалдан авахаар болсон байна. Эдгээрээс 100 мянга нь смартфонууд аж. Хятад смартфон 1000 юань байдаг бол худалдан авсан Хойд Солонгос нь нутагтаа 2.8 мянган юаниар зарж олсон ашгаараа төсвөө бэхжүүлэх юм байх. “Эрх чөлөөт Ази” радио сувгийн мэдээлж байгаагаар Хойдуудын улс төрийн өндөрлөгүүд смартфон ашигладаг, гэхдээ маш хатуу хяналт дор ашигладаг.
Тухайлбал, зарим газар камер ашиглан хоорондоо холбогдох хориотой байх жишээтэй. Солилцож байгаа мессежийг маш хатуу хянадаг. Гэхдээ ямар ч байсан зарим төрлийн сонинг утсаараа захиалан уншихыг зөвшөөрдөг юм байна. Одоогоор Хойд Солонгост гар утас хэрэглэдэг хоёр сая хүн байдаг гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )