Хятад нь дэлхийн хамгийн том нүүрсхүчлийн хий ялгаруулдаг орон бөгөөд Шэньжэнь хотдоо нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг худалдах төсөл хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Энэхүү туршилтын хөтөлбөр нь 2014 он хүртэл Хятадын 7 хотод хэрэгжих ба 2015 он гэхэд орон даяар хэрэгжих юм байна.
Бээжин хот 2005 оноос эхлэн 2020 он хүртэл нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулах хэмжээг 40-45% хүртэл багасгахаар төлөвлөжээ.
Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг худалдаалах төсөл нь компаниудын нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулах хэмжээнд хязгаар тогтоож түүнийг багасгах ажиллагааг дэмжих ба нүүрстөрөгч ялгаруулж байгаа хэсэгт хаалт хийх зорилготой юм.
Компаниудад хувь хүний хэрэгцээ шаардлагын дагуу тэдэнд худалдах, тэднээс худалдан авах нүүрстөрөгчийн 1 тоннтой тэнцэх хэмжээний зээл олгох гэнэ.
Агаарыг их хэмжээгээр бохирдуулдаг компаниуд нүүрстөрөгчийн зээлийг илүү өндөр үнээр худалдаж авах бол харин бага хэмжээгээр бохирдуулдаг компаниуд бол өөрсдийн зээлийг зарж мөнгө олох боломжтой юм байна.
Шэньжэний нүүрстөрөгчийн ялгаруулалтыг худалдаалах төсөл нь энэ мягмар гарагт эхэлжээ. Үүнд 635 аж үйлдвэр болон барилгын компаниуд багтаж байгаа юм байна. Мөн үүнээс гадна тээврийн болон, нүүрс, хий, газрын тос, цахилгаан үйлдвэрлэдэг компаниудыг хамруулах болно хэмээн мэдэгдсэн байна.
Энэ төслийг Бээжин, Шанхай, Тьянжин, Чонгин, Хубай болон Гаундун гэсэн 6 хотод хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )