Өнгөрсөн мягмар гарагт болж өндөрлөсөн Их Наймын уулзалтын төгсгөлд дараагийн Их Наймын дээд хэмжээний уулзалтыг 2014 оны 6-р сард ОХУ-ын хар далайн эргийн Сочи хотод хийхээр болжээ.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин уулзалтын дараа сэтгүүлчдэд дараагийн уулзалтыг 2014 оны 6 сарын 4-5 нд өөрийн эх орондоо зохион байгуулахаар урьсан хэмээн мэдэгдэл хийв.
Тэрээр РиаНовостигийн сэтгүүлчдэд Их Наймын уулзалтыг тэргүүлэх үеэр Орос улс шинэ дэлхий ертөнцөд заналхийлж байгаа асуудалд голчлон анхаарлаа хандуулах болно гэжээ. Мөн түүнчлэн дараагийн Их Наймын уулзалтыг Сочид хийх болсон нь 2014 оны өвлийн олимпийн тоглолтонд бэлдэн шинэчилж байгаа Сочигийн дэд бүтцийг ашиглахтай холбоотой талаар ч мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )