Дэлхийн хамгийн үнэтэй кофег жижиг амьтны ялгадаснаас гарсан буурцгаар хийдэг гэнэ.
Муур, мангут, суусар зэрэг амьтдын төрөлд багтах сүүн тэжээлтэн Парадоксурус амьтан Индонезийн Суматра арал дээр байдаг кофены жимсийг идэж ходоодондоо боловсруулан дараа нь ялгадас болгон гаргадаг ба түүний гаргасан буурцгийг хураан цэвэрлэж, хальслан кофе гаргаж авдаг байна.
Ингэж гаргаж авсан кофег Kopi Kuwak гэж нэрлэж байгаа ба нэг аяга нь 90 долларын үнэтэй гэнэ. Харин хагас килограмм кофены буурцаг нь 1,000 доллар.
Funnel Mill гэх кофены талаар мэдээлдэг вэб хуудсанд энэ кофег хэрхэн хийж байгааг гаргасан ба харин амт нь бусад кофетой огт адилгүй илүү амттай, сэнгэнэсэн сайхан үнэртэй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )