Олон мянган саятан баячуудын худалдаж авдаг шинэ байшин барилгыг Хятадын хотуудад барьсаар байна. Харин эдгээр хотуудын нэрийг барууныхан бараг сонсоогүй байх.
Судалгаагаар 2007-2012 оны хооронд баячуудын тоо эрс нэмэгдэж байгаа хотоор Чунцин хот тодорчээ. Энэ 5 жилийн хугацаанд Хятадын Чунцин хотын саятны тоо 80%-аар өсөж 30 сая доллараас дээш хөрөнгөтэй баячуудын тоо 96-д хүрсэн байна.
Харин үүний дараа Ченду, Фуцоу хотууд орж байгаа ба мөн хугацаанд саятан хүн амын тоо 60%-аар нэмэгдэж Ченду хот 120 саятантай, Фуцоу хот 67 саятантай болжээ.
Гэтэл 2012 оны сүүлчээр хийсэн судалгаанаас харахад Хонконгд нийт 2,560 саятан амьдардаг ба өмнөх үеэсээ зөвхөн 16%-иар өссөн байна.
Сэтгэгдэл ( 0 )