Үерийн улмаас 138 хүн амь үрэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Энэтхэгийн хойд хэсгийн мужуудад болсон үер, үерээс үүдсэн хөрсний нуралтаар багадаа 138 хүн амь үрэгдсэн байна. Тус улсын Ерөнхий сайд Манмохан Сингхын мэдээлснээр өнгөрсөн гурван өдөрт Уттараханд мужид цэргүүд 10 мянга гаруй хүний амийг аварсан ч тус дүүрэгт дахин мөн тооны оршин суугч үлдсэн бөгөөд тэдний 100 гаруй нь амиа алджээ. Аврах ажиллагаанд 5500 цэрэг болон хэдэн зуун аврах ажилтнууд дайчлагдсан байна. Үерт 100 гаруй орон гэр сүйдэж, 20 гаруй гүүр нуржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top